Thursday, July 7, 2011

Тоосноос хамгаалах маскыг хэрэглэхэд анхаараа зүйлс


Тоосноос хамгаалах маскны бүтэц хэдийгээр энгийн боловч ашиглахад анхаарах зүйл бий. Хэрэглэхэд тохиромжтой төдийгүй эвтэйхэн маск сонгох нь тоосноос хамгаалах эхний алхам юм. Үнэхээр тоосноос хамгаалах жинхэнэ зорилтод хүрэхийн тулд мэдээж зааврын дагуу зөв хэрэглэх шаардлагатай. Үүнээс гадна зүүх бүртээ зөв байрлалыг тохируулж (завсар гаргахгүйгээр), тоостой орчинд салгалгүйгээр зүүх шаардалагатай. Мөн тоосноос хамгаалах чадвар муудах бүрт дор бүр нь солих шаардлагатай.

Тоосжилтын өөр өөр орчинд, янз бүрийн тоосжилтын нягтаршилтай байгаа үед хүн бүр харилцан адилгүй хугацаатайгаар маскыг хэрэглэдэг. Харин өөр материалаар хийсэн, ондоо дизайнтай маскууд ашиглах хугацаа нь ч харилцан адилгүй байх нь гарцаагүй. Тиймээс солих хугацааг аль ч маскны зааварчилгаа дээр шууд бичдэггүй байна. Хэрэв таны зүүсэн маскны аль нэг хэсэ нь цоорсон, хамарны төмөр нь алга болсон, зөөлөвч нь хуурсан, эсвэл илэрхий амьсгалахад бэрх болсон бол тухайн маскыг шууд хаях шаардлагатай.

Тоосноос хамгаалах ч бай хортой бодисоос хамгаалах бай олон удаа ашигладаг маскны шүүлтүүрийг усаар угааж хэрхэвч болохгүй. Мөн хэрэглэх явцад чихэнд зүүдэг резин нь хэт чанга эсвэл хэт сул бол дураараа резиныг солиж болдоггүй. Харин маскны сонголтондоо анхаарах хэрэгтэй. Сайн маск нь хэрэглэхэд авсаархан байхын зэрэгцээ эдэлгээ удаантай, зүүхэд эвтэйхэн, амьсгалахад саад багатай, хөнгөн, толгойд зүүхэд резин нь хурдан сунадаггүй, материал нь элдэв үнэргүй, арьсанд цочирол өгдөггүй байдаг.

Буруу хэрэглээ

Хамгийн том буруу хэрэглээ бол энгийн нэг удаагийн маскийг тоосноос хамгаалах, вирусээс хамгаалах зориулалтаар хэрэглэх явдал юм. Энгийн нэг удаагийн маск нь тоосноос хамгаалах ямар ч үйлчилгээ байхгүй тул зүүсэн зүүгээгүй яг ижил. Мөн маш аюултай өвчний үед жишээ нь SARS өвчний үед 2003 онд Хятадад эмнэлгийн ажилтнууд энгийн нэг удаагийн маск хэрэглэснээс уг өвчний тархалт эмч сувьлагчдад тархсан бөгөөд түүнээс хойш эмнэлгийн ажилчдын дунд N95 төрлийн тоосноос хамгаалах маскийг хэрэглэн эмнэлгийн ажилтны дунд тархалтыг 100% зогсоосон туршлага бий.

No comments:

Post a Comment