Sunday, July 31, 2011

Нэг удаагийн тоосноос хамгаалах маскны онцлог

Хэрэв та нүүрсний уурхайд ажилладаг бол эрүүл мэнддээ анхаарахгүй цаг болжээ

Монголд нүүрсний уурхайд ажилладаг уурхайчид болон жолооч нар маш олон. Харин тэд эрүүл мэнд нь тэр тусмаа уушиг нь хэр их бохирдож байгаа тал дээр ханиалгаж эхлэхэд л боддог болохоос өдөр дутам тоодоггүй. Харин нүүрсний уурхай бол тоосонцор маш их байдаг бөгөөд энэ нь уурхайчид болон жолоочдын эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлж байгаа. Бусад улсад ажлын орчны тоос тоосонцорын хэмжээ 4mg/m³ байдаг бол, нүүрсний уурхайд тоосны нягтаршил 200mg——4000mg/m³ байдаг байна.

Харин уушигаа хамгаалах арга ердөө л ганц юм. Энэ нь маск зүүх явдал. Гэхдээ ердийн маск зүүснээр ямар ч нөлөө байхгүй, зүгээр мөнгөө л үрж байгаа хэрэг. Харин тоос тоосонцорыг 95%-аас дээш шүүдэг тоосноос хамгаалах нэг удаагийн маск эсвэл олон удаа хэрэглэж болдог маск хэрэглэх явдал юм. Энэ төрлийн маск бага зэрэг үнэтэй байдаг ч нийгмийн хариуцлагаа компаниуд тэр тусмаа уул уурхайн компаниуд ухамсарлах болов уу гэж бодож байна.

Ингээд тоос тоосонцорын талаар зарим нэг мэдээллийг хүргэе.

Тоос гэдэг нь харьцангуй удаан хугацаанд агаарт хөвдөг биет ширхэглэл бүхий зүйлийг хэлнэ. Тоос агаарт хөвөх хугацааны хэмжээ нь тухайн тоос тоосонцорын ширхэглэлтэй шууд хамааралтай. Ширхэглэл 10 um диаметртай тоос тоосонцор газарт унахад 4-9 цаг шаардлагатай. Харин 1 um ширхэглэлтэй тоос тоосонцор газарт унахад 10 орчим хоног, 0.5 um-аас бага ширхэглэлтэй тоос тоосонцорт урт хугацаанд агаарт хөвж газарт буудаггүй байна.

Хүрээлэн байгаа орчинд 5 um-аас бага ширхэглэлтэй тоос тоосонцор уушиганд маш муу нөлөө үзүүлдэг.Түүнчилэн цахиурын ислын өндөр агуулгатай эрдэс баялаг бүхий тоос тоосонцор нь хүний биед чулуужуулах нөлөө маш ихтэй. Харин Монгол улсын нүүрсний уурхайд цахиурын ислын ялгарал 10%-аас их, зарим газар 80% хүрдэг, ихэвчилэн 30-40%-тай байлаг байна.

Нүүрсний тоос тоосонцор уурхайн олборлогч, жолооч, бусад уурхайн цэг дээр байгаа ажилчинд хамгийн халтай. Нүүрс олборлох явцад тоос тоосонцор агаарт хамгийн удаан хугацаанд хөвдөг ба энэхүү тоосонцроор уурхайчид амьсгалж байдаг. Ийнхүү жижиг ширхэглэлтэй тоос тоосонцор ууршигны нарийн гуурс болон цөвдөлд хуримтлагдан, цаашид уушигны эд эстэй биологи, өвчилөлийн хувиралд орж, уушигны тодорхой хэсгийг чулуужуулдаг. Ийнхүү чулуужих процесс өргөжин тодорхой түвшинд хүрээд амьсгалын замын бэрхшээлтэй болдог бөгөөд үүнийг анагаах ухаанд нүүрсний уурхайчдын тоосны өвчин гэх болсон.

Мөн цахиурын исэл ялгаралт ихтэй хүдрийн тоосонцорт удаан ажилладаг хүмүүс тоосонцрын өвчинөөр өвчилдөг ба тэдний 2 уушиганд байгаа тоосны хэмжээ 10 гр-аас хэтэрдэггүй боловч, түүн дотроо цахиурын ислийн хэмжээ 3-4 гр байдаг байна. Харин нүүрсний уурхайчдын тоосны өвчний хувьд хоёр уушгинд байгаа тоосны хэмжээ 40-50 гр байдаг боловч түүн дотор цахиурын ислын хэмжээ 1 гр орчим л байдаг байна.

Харин дээрхи өвчинөөс хамгаалах арга ердөө л ганц юм. Энэ нь тоос тоосонцорыг 95%-аас дээш шүүдэг тоосноос хамгаалах нэг удаагийн маск эсвэл олон удаа хэрэглэж болдог маск хэрэглэх явдал юм.

Sunday, July 24, 2011

Худалдааны төлөөлөгч хайж байна

Хэрвээ та ажлынхаа хажуугаар бизнес эрхлэхийг хүсч байвал бид (уул уурхай, химийн үйлдвэр г.м салбарт ажилладаг ) танд энэхүү боломж ийг олгоно.
Та бидэнд холбогдох утсаа үлдээж эсвэл бидэнтэй шууд холбогдоно уу. Хэрвээ та хамтран ажиллах нөхцөлийг илүү тодорхой мэдэхийг хүсвэл, та доорхи хавсралтыг үзэх эсвэл татаж авч болно.

ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ
Борлуулах бүтээгдэхүүн: Тоосноос хамгаалах нэг удаагийн маск болон бусад хөдөлмөр хамгааллын хэрэгсэл
Шаардлага:
• Өөртөө итгэлтэй, худалдааны авьяастай
• Уул уурхай, химийн үйлдвэрийн салбарт ажилладаг бол давуу тал гэж үзнэ.
Хэрэв та уул уурхайн компанид эсвэл химийн үйлдвэрт ажилладаг бол ажлынхаа хажуугаар орлого олохыг хүсч байгаа бол Oriflame, Infinium гээд гоо сайхны бараа борлуулахад хэцүү бас боломжгүй нь ойлгомжтой. Харин бид таньд нэгэн энгийн бизнесийг санал болгоё. Та захиалга олж ир, бид таныг урамшуулна.
Бүтээгдэхүүний зах зээл: Уул уурхайн салбар ойрын 5 жилд Монгол оронд маань жилд дунджаар 40-50%-ийн өсөлттэй байна гэсэн таамаг байгаа. Тэгвэл яг энэхүү салбарт болон химийн үйлдвэрүүдэд тоосноос хамгаалах маск олноор хэрэглэгддэг. Тоос тоосонцортой, хортой орчинд ажилладаг хүмүүсийн уушиг энгийн нөхцөлд ажилладаг хүмүүстэй харьцуулахад өвчилөл 20 дахин их байдаг гэсэн тооцоо байдаг. Монгол улсын маань аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх үүднээс ажилчдынхаа эрүүл мэндэд анхаарах нь зүй ёс. Тиймээс та энэхүү боломжийг ашиглан өөрийн борлуулалтын сувгаа бататган, цаашид их хэмжээний захиалгаас ажлынхаа хажуугаар зүгээр л сууж байгаад орлого олох боломжтой юм.
Бүтээгдэхүүний давуу тал: Бидний санал болгож буй бүтээгдэхүүн нь Солонгос улсын Finetech, Америкийн 3М гэсэн брэндүүдийн маш чанартай, бүтээгдэхүүн бөгөөд бид борлуулах албан ёсны дистрьюбьютер нь болсон. Тиймээс та өөртөө итгэлтэй уг бараа бүтээгдэхүүнийг борлуулах бүрэн боломжтой.

Бүтээгдэхүүнээс олох орлого: Та борлуулалтын хэмжээнээс шалтгаалж 2 ангилалтай урамшуулал авна. Үүнд:
1. 6 сая төгрөг доторхи борлуулалт хийсэн бол борлуулалтын үнийн дүнгийн 5% буюу 300,000 төгрөг хүртэлхи борлуулалтын урамшуулал.
2. 6 сая төгрөгөөс дээш борлуулалт хийсэн бол борлуулалтын үнийн дүнгийн 6% буюу 360,000 төгрөгөөс их борлуултын урамшуулал.
Хэрэв та 3-аас дээш байгууллагатай гэрээ хийсэн бол бид тогтмол цалинтай, мөн дээрхи урамшууллыг таньд өгч хамтран ажиллаж болно.
Холбоо барих утас: 99192246

Thursday, July 7, 2011

Хөдөлмөр хамгааллын маскнууд


Зураг

Тайлбар

Үнэ

БНСУ-ын Finetech брэндийн сайн чанарын, ISO 9001 стандартын нэг удаагийн маск

1

Сер дугаар: KS 530-2

Агааржуулагчтай, тоосыг 97.5 % шүүнэ.

(3 давхар, амьсгал гаргах клапантай учир амны элдэв үнэр болон чийгшилтийг гадагшлуулдаг, хамар, эрүүний хэсгээр тоос орохоос хамгаалдаu


2

Сер дугаар: KS 510-2

Агааржуулагчгүй, тоосыг 93.3% шүүнэ.

(3 давхар, хамар, эрүүний хэсгээр тоос орохоос хамгаалдаг)


Америкийн 3М брэндийн БНХАУ-ын зах зээлд нийлүүлж буй, Америкийн NIOSH стандартыг хангасан, тусгай материалаар хийгдсэн нэг удаагийн маскнууд

3

Сер дугаар: 9001А

Эвхдэг, тоосноос дээд зэргээр хамгаалдаг

(Бусад ижил төрлийн бүтээгдэхүүнээс агаар оруулах чанар сайн бөгөөд эвхдэг учраас хадгалахад хялбар материалаар хийсэн)


4

Сер дугаар: 9010

Эвхдэг, тоос, нян бактерийг 95 хувь шүүнэ.

(Нян, нарийн ширхэглэлтэй тоосыг маш сайн шүүдэг)


5

Сер дугаар: 9021/9022

Эвхдэг,саарал өнгөтэй, бат бэх материалаар хийгдсэн тул бусад төрлийн маскуудаас удаан хэрэглэддэг.


6

Сер дугаар: 8210

Тостой бус хуурай орчны 0.3 микрон хүртлэх ширхэглэлтэй тоосыг 95%-аас дээш шүүнэ.

Тоосноос хамгаалах маскыг хэрэглэхэд анхаараа зүйлс


Тоосноос хамгаалах маскны бүтэц хэдийгээр энгийн боловч ашиглахад анхаарах зүйл бий. Хэрэглэхэд тохиромжтой төдийгүй эвтэйхэн маск сонгох нь тоосноос хамгаалах эхний алхам юм. Үнэхээр тоосноос хамгаалах жинхэнэ зорилтод хүрэхийн тулд мэдээж зааврын дагуу зөв хэрэглэх шаардлагатай. Үүнээс гадна зүүх бүртээ зөв байрлалыг тохируулж (завсар гаргахгүйгээр), тоостой орчинд салгалгүйгээр зүүх шаардалагатай. Мөн тоосноос хамгаалах чадвар муудах бүрт дор бүр нь солих шаардлагатай.

Тоосжилтын өөр өөр орчинд, янз бүрийн тоосжилтын нягтаршилтай байгаа үед хүн бүр харилцан адилгүй хугацаатайгаар маскыг хэрэглэдэг. Харин өөр материалаар хийсэн, ондоо дизайнтай маскууд ашиглах хугацаа нь ч харилцан адилгүй байх нь гарцаагүй. Тиймээс солих хугацааг аль ч маскны зааварчилгаа дээр шууд бичдэггүй байна. Хэрэв таны зүүсэн маскны аль нэг хэсэ нь цоорсон, хамарны төмөр нь алга болсон, зөөлөвч нь хуурсан, эсвэл илэрхий амьсгалахад бэрх болсон бол тухайн маскыг шууд хаях шаардлагатай.

Тоосноос хамгаалах ч бай хортой бодисоос хамгаалах бай олон удаа ашигладаг маскны шүүлтүүрийг усаар угааж хэрхэвч болохгүй. Мөн хэрэглэх явцад чихэнд зүүдэг резин нь хэт чанга эсвэл хэт сул бол дураараа резиныг солиж болдоггүй. Харин маскны сонголтондоо анхаарах хэрэгтэй. Сайн маск нь хэрэглэхэд авсаархан байхын зэрэгцээ эдэлгээ удаантай, зүүхэд эвтэйхэн, амьсгалахад саад багатай, хөнгөн, толгойд зүүхэд резин нь хурдан сунадаггүй, материал нь элдэв үнэргүй, арьсанд цочирол өгдөггүй байдаг.

Буруу хэрэглээ

Хамгийн том буруу хэрэглээ бол энгийн нэг удаагийн маскийг тоосноос хамгаалах, вирусээс хамгаалах зориулалтаар хэрэглэх явдал юм. Энгийн нэг удаагийн маск нь тоосноос хамгаалах ямар ч үйлчилгээ байхгүй тул зүүсэн зүүгээгүй яг ижил. Мөн маш аюултай өвчний үед жишээ нь SARS өвчний үед 2003 онд Хятадад эмнэлгийн ажилтнууд энгийн нэг удаагийн маск хэрэглэснээс уг өвчний тархалт эмч сувьлагчдад тархсан бөгөөд түүнээс хойш эмнэлгийн ажилчдын дунд N95 төрлийн тоосноос хамгаалах маскийг хэрэглэн эмнэлгийн ажилтны дунд тархалтыг 100% зогсоосон туршлага бий.

Wednesday, July 6, 2011

Тоосноос хамгаалах маскны стандартууд

Тоосноос хамгаалах маскнууд нэг удаагийн болон олон удаагийн гээд олон төрөл байдаг бөгөөд тэдгээрт АНУ, Европын холбооны, Австрали улсын тогтоосон олон стандартууд үйлчилдэг. Эдгээр стандартуудыг мэдснээр та бүхэн өөрсдийн аж үйлдвэрт тохиромжтой аль төрлийн маскийг хэрэглэж болох сонголтыг хийхэд тань бага ч болов дөхөмтэй байх болов уу. Үүнд:
АНУ-ын NIOSH (Америкийн мэргэжлийн эрүүл мэнд аюулгүй байдлын хүрээлэн)-ийн гаргасан стандарт
Энэхүү стандарт нь маскыг N, R, P гэж 3 төрөлд хуваана. Эдгээр гурван төрөл нь дотроо шүүх чадамжаараа дахин 95%, 99%, 100% гэж хуваагдана. Монголд ихэвчилэн хэрэглэдэг маск болох N95 төрлийн маск нь жишээ нь тослог бус ширхэглэлтэй орчинд тоос шороог 95% хүртэл шүүдэг байна.
N-( Not for oil)-тослог бус ширхэглэлтэй орчинд хугацааны хязгааргүйгээр хэрэглэнэ.
R- (Resistant to oil)-Тослог бус ширхэглэлтэй орчинд мөн хуурай тостой орчинд 8 цагаас хэтрэхгүйгээр хэрэглэнэ.
P- (Oil proof)- Тослог бус ширхэглэлтэй орчинд мөн хуурай тостой орчинд хугацааны хязгааргүйгээр хэрэглэнэ.
Европын холбооны EN149 стандарт
FFP1: хамгийн бага шүүх чадвар нь ≥80%
FFP2: хамгийн бага шүүх чадвар нь ≥94%
FFP3: хамгийн бага шүүх чадвар нь ≥97%
Австралийн AS1716 стандарт
P1: хамгийн бага шүүх чадвар нь ≥80%
P2: хамгийн бага шүүх чадвар нь ≥94%
P3: хамгийн бага шүүх чадвар нь ≥99%