Монголд нүүрсний уурхайд ажилладаг уурхайчид болон жолооч нар маш олон. Харин тэд эрүүл мэнд нь тэр тусмаа уушиг нь хэр их бохирдож байгаа тал дээр ханиалгаж эхлэхэд л боддог болохоос өдөр дутам тоодоггүй. Харин нүүрсний уурхай бол тоосонцор маш их байдаг бөгөөд энэ нь уурхайчид болон жолоочдын эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлж байгаа. Бусад улсад ажлын орчны тоос тоосонцорын хэмжээ 4mg/m³ байдаг бол, нүүрсний уурхайд тоосны нягтаршил 200mg——4000mg/m³ байдаг байна.
Харин уушигаа хамгаалах арга ердөө л ганц юм. Энэ нь маск зүүх явдал. Гэхдээ ердийн маск зүүснээр ямар ч нөлөө байхгүй, зүгээр мөнгөө л үрж байгаа хэрэг. Харин тоос тоосонцорыг 95%-аас дээш шүүдэг тоосноос хамгаалах нэг удаагийн маск эсвэл олон удаа хэрэглэж болдог маск хэрэглэх явдал юм. Энэ төрлийн маск бага зэрэг үнэтэй байдаг ч нийгмийн хариуцлагаа компаниуд тэр тусмаа уул уурхайн компаниуд ухамсарлах болов уу гэж бодож байна.
Ингээд тоос тоосонцорын талаар зарим нэг мэдээллийг хүргэе.
Тоос гэдэг нь харьцангуй удаан хугацаанд агаарт хөвдөг биет ширхэглэл бүхий зүйлийг хэлнэ. Тоос агаарт хөвөх хугацааны хэмжээ нь тухайн тоос тоосонцорын ширхэглэлтэй шууд хамааралтай. Ширхэглэл 10 um диаметртай тоос тоосонцор газарт унахад 4-9 цаг шаардлагатай. Харин 1 um ширхэглэлтэй тоос тоосонцор газарт унахад 10 орчим хоног, 0.5 um-аас бага ширхэглэлтэй тоос тоосонцорт урт хугацаанд агаарт хөвж газарт буудаггүй байна.
Хүрээлэн байгаа орчинд 5 um-аас бага ширхэглэлтэй тоос тоосонцор уушиганд маш муу нөлөө үзүүлдэг.Түүнчилэн цахиурын ислын өндөр агуулгатай эрдэс баялаг бүхий тоос тоосонцор нь хүний биед чулуужуулах нөлөө маш ихтэй. Харин Монгол улсын нүүрсний уурхайд цахиурын ислын ялгарал 10%-аас их, зарим газар 80% хүрдэг, ихэвчилэн 30-40%-тай байлаг байна.
Нүүрсний тоос тоосонцор уурхайн олборлогч, жолооч, бусад уурхайн цэг дээр байгаа ажилчинд хамгийн халтай. Нүүрс олборлох явцад тоос тоосонцор агаарт хамгийн удаан хугацаанд хөвдөг ба энэхүү тоосонцроор уурхайчид амьсгалж байдаг. Ийнхүү жижиг ширхэглэлтэй тоос тоосонцор ууршигны нарийн гуурс болон цөвдөлд хуримтлагдан, цаашид уушигны эд эстэй биологи, өвчилөлийн хувиралд орж, уушигны тодорхой хэсгийг чулуужуулдаг. Ийнхүү чулуужих процесс өргөжин тодорхой түвшинд хүрээд амьсгалын замын бэрхшээлтэй болдог бөгөөд үүнийг анагаах ухаанд нүүрсний уурхайчдын тоосны өвчин гэх болсон.
Мөн цахиурын исэл ялгаралт ихтэй хүдрийн тоосонцорт удаан ажилладаг хүмүүс тоосонцрын өвчинөөр өвчилдөг ба тэдний 2 уушиганд байгаа тоосны хэмжээ 10 гр-аас хэтэрдэггүй боловч, түүн дотроо цахиурын ислийн хэмжээ 3-4 гр байдаг байна. Харин нүүрсний уурхайчдын тоосны өвчний хувьд хоёр уушгинд байгаа тоосны хэмжээ 40-50 гр байдаг боловч түүн дотор цахиурын ислын хэмжээ 1 гр орчим л байдаг байна.
Харин дээрхи өвчинөөс хамгаалах арга ердөө л ганц юм. Энэ нь тоос тоосонцорыг 95%-аас дээш шүүдэг тоосноос хамгаалах нэг удаагийн маск эсвэл олон удаа хэрэглэж болдог маск хэрэглэх явдал юм.